Завьтай Зараа : Аалзын цагаан дагина

Hello and welcome to beautiful Template.

Аалзын цагаан дагина

"Аалз гэж их муу ёртой амьтан юм гэсэн" гээд л эмээ маань ярьдагсан. Амьтан судлаач биш болохоор бүх төрлийн аалз уу зарим нэг нь үү? сайн мэдэхгүй юм, ямартаа ч аалз эхээсээ төрөөд нуруунд нь зүүгдэж шим шүлтээр нь хооллосоор эхийгээ идэж дуусдаг гэнэ. Ингээд эхийнх нь хамаг тамир тэнхээ барагдаад үхдэг юм байгаа биздээ. Тэр үед нуруунаас нь сая бууж өөрийн амьдралаа хөөдөг гэж...
Монгол зоны нийслэл Улаанбаатар хот маань муу эзэнтэйнх үү эсхүүл тийм тавилантайнх уу ямартаа ч "Утаанбаатар" хэмээх нэрийг өвлийн цагт өвлөх ажгуу. Энд "Утсанбаатар" болсон тухай өгүүлсү.
Сүүлийн хэдэн жилд Монгол улсад мэдээллийн технологи чухам л үсрэнгүй хөгжөөд байгааг дээд доодгүй гайхацгаагаад, ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын эзэд өөрсөдийгээ байгаль орчинд хор хохиролгүй үйл ажиллагаа явуулдаг хэмээн ам уралдуулан сайрхацгаах болоод байгаа.
Нээрээ л хөндлөнгөөс харахад Туул голруу хор цутгаж загаснуудтай нь тооцоо хийхгүй, энд тэндхийн голын эргээр байшин сав барихгүй, газар нутгийн хэвлийг ухаж төнхөхгүй, олны хэл аманд харьцангуй бага өртөж "энхийн цагаан тагтаа" шиг ажин түжин амьдарч байгааг бид мэднээ. 
Саяханы нэгэн орой, оройн зоогоо хүртчихээд их хотын хөгжил цэцэглэлттэй танилцангаа хоолоо шингээх санаатай зугаалж явтал мөнөөх "энхийн цагаанууд" маань Улаанбаатарыг маань "Утсанбаатар" болгочихсон байхыг олж хараад хорссондоо хэд гурван зураг гар утсандаа буулгаж авлаа. Эдгээр зургуудыг үзэхүл аалз хэмээх нөгөө муу ёртой амьтан шүлсээ татаж хотыг маань аль ээ хэдийн бүрхчихсэн бололтойдог оо. Ингээд Азын цагаан дагина маань "Аалзын цагаан дагина" гэх нэр горилоход их ойрхон болсоныг доорхи зургаас үзнэ үү.
Хөгжил цэцэглэлт нэрийн доор сөрөг зүйлс олноороо дагаж ирдэгийг эрхэм мэр минь цэцэн ухаандаа тунгаана биз. Цаана чинь ертөнц хөгжөөд "утасгүй" технологийг гар утас, интернэтэд ашиглаад зогсохгүй цахилгааныг утасгүйгээр дамжуулах арга сүвэгчлэх гээд физикийн шинжлэх ухаан толгойгоо гашилгаж байгаад анхаарал тавих хэрэгтэй болов уу.
Энэ янзаараа хэсэг үргэлжилбэл тун удахгүй  зүүн өмнөд азынхан шиг аалзны тороо дийлэхээ болих  цаг тун ч ойрхон байна даа.
Намайг сүржигнэж байна гэж бодож байвал дараах зургуудтай танилцаад ирээдүгээ дахиад нэг төсөөлцгөөнө үү.
Вьетнамын Хо Ши Мин хот. Энд аалз ч ороолдож үхэж мэдэхээр байна уу? Энэ юу ч биш. Цааш нь үзэцгээе.

(Зургийг: Dave Nix)
(Зургийг: aalayaa)
Бангкок, Тайланд. Бараг торго нэхчихсэн юм шиг байна уу?
http://lh5.ggpht.com/_hVOW2U7K4-M/SgKLdzwvo3I/AAAAAAABAkY/T2u8juJ7iD0/s640/tykrykjfgjkftdd.jpg
http://lh6.ggpht.com/_hVOW2U7K4-M/SgKLJOM3cAI/AAAAAAABAhM/DJ_PY_EDP04/s640/ertuethdfhngfncgv.jpg

(Зургийг: Thomas Kalak)
(Зургийг: Nurmi)


Хүндэт хотын даргаа! Аалзныхаа торноос нь салахгүй бол тун удахгүй ийм боллоо шүү. Таныг нүдэн балай чихэн дүлий хэвээр байгаад байвал аалзнуудад хийх ажил олдохгүй нь бололтой дог шүү.
start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Ицми

пай.. Зараа юм биччиж кк

SinГ©ad O'Connor

харин тийн.

Би буга биш Симбарарарараа (зочин)

яоия... сонин хүнээс бичлэг олж харлаа даа тэй...

Gorgeous

пээээ тииоо манай өрөөгөөр нэг байгаа кабэльнуудыг арзайгаадайн янзал л гээдээдэг бас чгэж гайгүйм байнаа

TigerFish

хммм нээрээ тийшүү, өнгөрсөн хойно нь биш

Эрка (зочин)

Ховор чихэрийн бодлого этр :Р
Хүнтэд хотын даргаа Зараа ах нэг юм хэлээд байгаан бишөө этр :Р

Elkhan

Энэ олон утаснуудыг хараад холбоочдыг өрөвдөх шиг...

Аниргүй (зочин)

энэ сүлжээ тавьдаг хүмүүсийн чадвар муу байгаагын шинж + хэрэггүй мөртөө интэрнэт ухдаг хүмүүсийн ч бас буруу эдр :P

Луу & Мэлхий

Хотын чимэглэл шдээ, му хот маань хөгжөөд байхад нтр хэхэ

Ийм юмыг хараал хийлгээл байж байдаг, хотын захиргаа гэж байхаа больцон юмуу

Stormy

За. Манай Нарангэрэлт, түмэн настын энэ нийтлэл болбоос гарцаа байхгүй голыг нь олсон ажгуу.

Good post (зочин)

Харилцаа холбооны зохицуулах хороо, УБ хотын захиргаа энэ нийтлэлийг уншаасай даа.
Энд үнэхээр үнэн юм бичсэн байна.
Та нар ажлаа сайн хий л дээ.
Энэ байдлаараа дараа жил гэхэд бидэнд гишгэх газар олдохгүй нь байна шүү.
Уул нь машинтайгаа яваад л баймаар байна.
Балиар аалзуудыг алгаараа алах юмсан. Бага байхад алгаараа аалз алж 15 мөнгө олдог байсан. Харин одоо энэ аалзуудыг алвал магад жаргалтай амьдрах байх шүү.

LoveLove

Пай би хаагуур нь явав энэ бичлэгийн.
Манайхан ер нь юмны сайныг бмш дан мууг нь дуурайдаг улс. Доорх зургууды нь харчаад ганц манайх биш ийм газрууд байдаг л юм байшд юун сүртэйен гэж мэдэх л хүмүүс.

AEЯO

Нээрээ хараад л чимээгүй өнгөрдөг... Тийм шүү

Цэцгэн эрхи

Анзаарч харж байгаагүйм байна. Нээрээ аймар харагджийшүү.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)