Завьтай Зараа : Өнгөц дүгнэлт буюу бушуу туулай борвиндоо

Hello and welcome to beautiful Template.

Өнгөц дүгнэлт буюу бушуу туулай борвиндоо


Бидний талархан хүртдэг Кока Кола ундааны бортогон дээр "Энэ саванд Кока Кола ундаанаас өөр шингэн хийхийг хориглоно" гэж үг байдаг. Ийм үг тавих болсоны шалтгааныг би яг сайн мэдэхгүй ч таамаглалаар бол Кока Кола ундаатай ижил өнгөтэй химийн бодис хийгээд түүнийг нь хэн нэгэн хүртэж асуудал үүссэн байж болох талтай. Бизнесийн ертөнц их эмзэг байдаг тул нэгдүгээрт Кока Колагийнхан өөрсөдийн арьсийг хамгаалах гэж, хоёрдугаарт брэндээ хамгаалах гэж, гутгаарт хэрэглэгчидээ осол эндэгдлээс хамгаалах зорилготой, дөтгөөрт бизнесийн ёс зүйн шаардлагаар энэхүү үгийг хэрэглэсэн байж таараа. Халуунд халууцаж яваа хүн энд тэнд тавьсан колаг харсан л бол шууд барьж аваад залгилахгүй өнгөрнө гэж бараг байхгүй. Олонд танигдсан бүтээгдэхүүний мундаг чанар мөн бөгөөд түүнийгээ дагаад эрсдэл бас өндөр болчихож байгаа хэрэг.

Миний нэг найз хөдөө орчуулганд явдаг байсан юм. Мань хүн архийг нилээн хангалттай зооглочихдог. Хөдөө явж байгаа хүмүүс зам хурдлуулах нэрийдлээр сархад зооглох нь хэвийн үзэгдэл. Нэгэн удаа замаа хурдлуулан согтуу унтаж явсан найз ам нь хув хуурай болоход ангаж үхэх шахсан амьтан сэржээ. Ам норгочих юм эргэн тойрондоо хайхад гайхал Кока Кола нилээд уугаад буцааж тагласан байдалтай харагдав. Хатаж үхэх шахсан амьтан цангаагаа тайлахаар хэд хэд балгаад ундаа биш шал өөр амт амтагджээ. Энэ бол тоормосны шингэн уусан түүх. Машинаа тэр дор нь зогсоож эргэж гаргахаар нилээд бөөлжсөн боловч бүгдийг гаргана гэж байхгүй нэгэнт оройтсон байсан юм.

Үүнтэй төстэй өөр нэгэн түүх.
Эмээ маань бараг 4, 5 наснаасаа тамхи татсан гэдэг юм. Аав маань ч бас тамхичин. Мань хоёр нийлээд утаан манан дунд ээжид загнуулаад сууж байх байдал их элбэг харагддаг байлаа. Архаг тамхичин хүн болгонд байдаг нэг төстэй шинж бол бүгшүүлэн ханиалгаж цэр нус ялгаруулах нь энгийн хүнээс хэд дахин илүү байдаг. Эмээ маань олон жил тамхи татаж архаг тамхичдын эгнээнд орсон гэдэг нь цэр нус нь дийлдэхгүйгээс харагдана. Бараг л таарсан болгондоо нөгөөх ялгаруулсан юмаа хаяж байдаг байлаа. Татаж дууссан тамхи, шүдэнзний хайрцаг гэх мэт. Аав нэгэн удаа ширээн доор унасан байсан шүдэнзийг авч тамхиа асаахаар шийдээд нэгэн мартагдашгүй үйл явдалын хохирогч болсон юм.

Юу хэлэх гээд баахан янз бүрийн түүх яриад байна гэхээр, нэгдүгээрт ямарваа нэг үйлдэл хийхдээ бусдыг хохироох юм хийчихэж байгаа эсэхээ сайтар нягталж байх, хоёрдугаарт болгоомж санамсаргүй харалган хандаж өнгөц дүгнэснээс улбаатай таагүй явдлын хохирогч болуузай гэх гээд л будилаад байгаа хэрэг.
start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

null
XACAP (зочин)

Сайтар нягтлаад нягтлаад хэрэг алга даа Зараа минь би лав

Эрка (зочин)

За санаж явъя :D

Hiko (зочин)

За ойлооо!!!

tsoomo (зочин)

хэхэ их цангах ч лайтай шүү би вээр нэгэн удаа бас хөдөө байж явж байгаад ам цанган хар цайтай андууран тарваганы тосыг гурвантай балгаж байсан түүх бий

SUNshine (зочин)

Тэр тоормозны шингэн уусан нөхөр архины хар гайгаар л тийм юм ууж дээ. Том болсон хүн тэгээд эрүүл бол харваас л мэдэгдэнэ шдэ. Гол нь гэртээ л янз бүрийн саванд ууж болохгүй юм хүм хүүхдийн нүдэнд л ил таьж болку шүү гэж. Уксус уусан хүүхэд мэдэх юм байна, янз бүрийн тохиолдлууд сонсож л байсын байна

Chips (зочин)

naad zurgaa yah gj tavivaa.hamag yum hodlgood haychlaa.garch avch uuhaas

itsme (зочин)

эртээр би алт мөнгөний дархан дээр очиж юм хийлгүүлсэн байхгүй юу. тэгсэн чинь тэр ах ширээн доороосоо коланы савнаас яг колатай адилхан өнгөтэй шингэн гаргаж ирснээ алт өнгөлөөд наасышдээ. өнгөлжаагаа ч юм уу яажийгаа ч юм мэдкү л дээ. тэхдээ л тэр кола биш байсан. тээд би боджийлоо. за ангаж орж ирсэн хүн энэ ахын ширээг уудлуул ч будаа гэжжжжж

yanzagkhan (зочин)

надад тэр аавд чинь тохиолдсон мартагдашгүй дурсамжын түүх л сонин байна даа. Яг яаасын ярьчихалдаа би хэнд ч хэлэхгүй эээ амлая............

Maral (зочин)

za medlee kkk :)

Гандирс (зочин)

Түрүүний бичлэг дээр чэн эртээр сэтгэгдэл бичих гээл суужийсан чэн чи байхгүй болгоцон байсан. Энэ бичлэгийн чэн гарчигыг уншаад тэр бичлэгтэй чэн шууд холбоотой байх нь гэж таагаад ороод ирсэн чэн.... хэхэхэ баахан л чэн болчлоо

3apaa (зочин)

Үлэмжээ дутуудуулаад байна л гэсэн үг. Эрка сажилж явбал хүрнэ :P Хайко туранкайм байж бас бөмбөг шиг ойно биз? Цоомоо идэж уухаасаа нэг баларч мэдэх хүн шиг санагдаад явчлаа шүү. Саншайны хэлдэг үнэн шүү. Архинаас шалтгаалж эвгүй юманд орооцолдох явдал их байдаг шүү. Гэхдээ коланы саванд хийсэн тоормозны шингэн бараг ялгаагүй харагддаг байлгүй. Чипсээ үнэртэж, өөр хүнд амсуулж барьж байж уугаарайдаа. Ицми алттай гэжуга. Юун баяийн? Тэр дарханаасаа асуухгүй яасын? "Ах аа би нэг балгачиж болох уу?" гээд. Тэгэнгүүт "Үгүй. Яалаа гэж болохов?!?" гэнэ л дээ. "Аа тэгүүл та нэг балгачих" гээд өөдөөс нь хараад байхгүй юу ха ха. Янзага ойлгож уншааштээ. Цэр хийчихсэн байсан шүдэнзний хайрцаганд хуруугаа л хийхгүй юу. Марал сайн жаал. Үгнээс гарахгүй шүү бүр нэг. Гандирсыг л ойлгохоо байчихаад байгаа юм даа. Сонин шүү.

ЖИГЭЭ (зочин)

усны саванд байгаа шингэн зүйлийг ус гэж бодоод дугтрах ч бас хэцүү үр дүнд хүрдэг юм билээ. /үр дүн архи/

piglet (зочин)

ymar aihtar emee ovootein hehe

3apaa (зочин)

Жийгээ минь би өөрт тохиолдсоныгоо бичихгүй өнгөрчий гэж бодсон чиньв чи биччих болтоймаа. Пиглэт минь эмээ өвөө нар чинь жинкэн чанга гарууд байдаг байхгүй юу. Нээх даруухан царайлаал сургааль айлдаад байдаг бол бүр хүнд гар байгаа гэсэн үг.

Зүрх (зочин)

ус гээд тос уух л хамгийн аймаар юм байна гэж сонссон 75

Хэрлэн (зочин)

ус гэж бодоод архи уух л хамгийн ээмар... тэр хоолой хошного бол халуун оргио л, нүднээс нулимс цийлэгнээ л... үхэх шахжээлаа...

Витаут (зочин)

Нэгдүгээрт тэр машины тос уудаг ямар аймэрийн Хоёрдугаар аавынхаа тухай бичихгүй ГУТГААРТ санаж явъяа ДӨТГӨӨРТ кола ч сайхан эддээ ТАТГААРТ Ээж намайг жаахан байхад ундаа гээд өөрийнхөө шингэнийн уулгачихсан... ЗУТГААРТ хярам гэж бодоод хөхний сүү уусан ДОТГААРТ... ингэхэд би зөв дарааллуулж байгаа биздээ

roger-989 (зочин)

Зараа үнэхээр зөв зүйл бичсэн бна. :-)

barbie (зочин)

Бурхан блогтой болчиж гээд хөөрөөд ороод иртэл зараа байх жишээтэй. Би гэндчлээ мөн үү.

уншигч (зочин)

энд байсан зарим нь хаачциййн?

lodestar (зочин)

tormosnii shingennii tuuh chin yamar aimar yum be.tegeed yasiin boloo.nas barchihsan yumuu?zugeer uu?

secretwish (зочин)

архий архиар даруулах аймааршд :p, архитай хундагаа хөнтөрчөөл араас нь стакан ус хэдхэд том балгатал хэн нэгэн нь архиа нуугаад хийцэн байх жишээтэй

Sassy (зочин)

За санаж явъя

Бафль (зочин)

хаширсан хүний үг байна шүү, хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)