Завьтай Зараа : Киноноос төрсөн бодрол...

Hello and welcome to beautiful Template.

Киноноос төрсөн бодрол...

Америк кино гоё шүү. Тэр тусмаа томчуудын тоглосон кино бол бүр ч мундаг. TriStar компани Ronald Bass-ын зохиолыг, PJ Hogan найруулагчаар найруулуулж гол дүрүүддээ Жулиэний дүрд Julia Roberts, Майклын дүрд Dermot Mulroney, Кимигийн дүрд Cameron Diaz нарын тоглосон "My Best Friends Wedding" инээдмийн уран сайхны кино 1997 онд нилээд шуугиантайгаар нээлт хийж чамгүй ашиг олж байсан киног дахин нэг үзэж таашаал авлаа.  Энэ киноны хөөрхөн дууг САРМИС блогоос үзнэ үү. Сайн киног хүн хичнээн үзсэн ч уйддаггүй байх.

Киноны гол утга санаа нь Жулиэний хайртай, хамгийн сайн найз залуу Майкл, Кими хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэхээр шийдэж байгаа юм. Хайр сэтгэлээ зөнгөөр нь тавиад туучихгүйгээр шийдэж тэмцсэн Жулиэн хоёр биедээ тэмүүлэх хайрын сэтгэлд аргагүйн эрхэнд дийлдэж элдэв эвгүй хөгжилтэй байдалд орж байгааг үзүүлдэг.

Ерөнхийдээ хөнгөн инээдмийн хөөрхөн кино боловч сэтгэл зүйн хувьд бодууштай нилээд чухал асуудал хөндөж чадсан хэсгүүдтэй. Жулиэний явуулгууд бүтэлгүйтэхдээ бусдад томхон эрсдэл авчирч баларч байгаа хэсэг байдаг. Сүүлийн дайралт болгож хайртай залуу Майклыгаа үнсэж байгаад Кимид харагдах бөгөөд гомдсон Кими зугтаж араас нь Майкл түүний араас Жулиэн хөөцөлдсөөр метроны буудалд очих үе зохиолын өрнөлийн дээд цэг.

Хайртай бүсгүйгээ олох боломжгүй болсон Майкл хүлээлгийн урт сандал дээр бодол болон суухыг олж харсан Жулиэн очиж уучлалт гуйхдаа өөрийгээ буруутган элдэвээр хэлэн зүхлээ. Майкл үзэн ядсан янзтайгаар "Тийм ээ чи бол муу муухайн дээд!!! Гэхдээ намайг хайрласан энэ их сэтгэлд чинь баярлалаа" гэсэн үг хэлээд харц нь зөөлөрч байх юм..

Бидний амьдралд яг ийм биш ч гэсэн үүнтэй жишигдэхүйц үйл явдал тохиолдох нь олонтаа. Харин бидний амьдралд Майклын хэлсэн шиг ямар нэгэн таагүй явдалын сайн талыг олж харан сэтгэж хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө үгийн муухай, үйлдлийн бузраар нэг нэгнээ сэвтүүлэх явдал элбэг байх юм. Түргэдээд байдаг юм болов уу?


start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Tsomo (зочин)

yag tiim.

AntiDotE (зочин)

үсрэнгүй хөгжил л хүмүүсийг өнгөцхөн, түргэхэн сэтгэхэд нөлөөлөөд байгаа юм уу даа л гэж боддышд.

gump (зочин)

тэр яахуу түрүүний банкны хүүхэнтэй танилцсиймуу даа чи тэгээд

XACAP (зочин)

Энх тунх эвтэй найртай л амьдрий л даа хэдүүлээ

itsme (зочин)

бичас эртээр гоё кану үзсийшд. сая эмэгтэй шилдэг жүжигчин авсан. тэррр үнэннн лайтай кино. үзээд уйлавшд

Damdaa (зочин)

Би бүр 3 удаа үзэж 3ланд нь уйлсан шд. Тэр 18 настай хүү нь одоо германдаа тэрбумтан болсон гэсэн, Кейт Уйнслеттэй тоглоод.

zochin (зочин)

"The Reader" үнэхээр гоё кино болсон байналээ. аймаар... янзтай...кино. 3араа агаа харин сүүлийн мөрүүдээ өөртөө зориулж бичээ юу дааа.. наад асуултдаа өөрөө юу гэж хариулсан бэ?

piglet (зочин)

Америкчууд за бусад нь ч тийм байдаг байж болох ... ямар ч шүүмжлэлийг хэлэхдээ давуу талыг нь дурдахаа мартдаггүй. Гэхдээ бид л ийм чанарыг өөр өөртөө хэвшүүлчих хэрэгтэй л дээ. Ер нь бол автоматаар л сөрөг сэтгэгдлээ илэрхийлдэг үнээн үнэн хэхэ

yanzagkhan (зочин)

Би энэ Julia Roberts-ийн тоглосон кинонуудыг үзэх дуртай шдээ. "Хөөрхөн хүүхэн" киног нь хэд хэд үзээд ч уйдахааргүй шүү одоо ч уйдаагүй л байгаа. Ер нь сүүлд гараад байгаа кинонуудаас илүү өмнөх үеийн кинонууд нь илүү сэтгэл хөдөлгөм, мартагдахааргүй, эерэг сэтгэгдэл үлдээдэг, уйдахааргүй гоё байдымаа.

3apaa (зочин)

Цоомоо ? Антидотын зөв ч байж магад үгүй ч байж магад. Гаамп тэгээл үхчих гээл хүүхэн шуухан гэхээр чичирээд дайрчихын. Наад хөлсөө арч айн! Тэгийдөө Хасар минь. Сайханштээ тиймээ? Ицмигийн учрыг олохоо байлаа. Нэг болохоор хүн амьтан зодож уйлуулчихаад муухай хараад зогсчихно. Нөгөө бол тагнай магнай өшиглөнө. Бүүр нөгөө бол шал эсрэгээрээ уйлаа наачих болтой юм аа... Дамдаад хариу бичих шаардлага алга. Ицмитэй яриад гараад явчиж. Пиглетээ that's what I'm talking about! Янзагыг ойлгож байна шүү. Киног эхэлж нэг бүхэлд нь үзчихээд таалагдсан бол нарийвчилж ан хийх маягаар кадр болгоныг алгасахгүй үзэх хэрэгтэй байдаг шүү.

tseemee (зочин)

тэр хамгийн сүүл хэсэгтээ жулиан нэг ягаан даашинзтай хуримын гэрч болохдоо ээмэр гоё харагддаг тэ,,,,

Эрка (зочин)

Cameron Diaz ч сайхан хүүхэн шүү хэхэхэ :Р

3apaa (зочин)

Цээмээ сайн санаж байна шүү. Дуртай кино чинь байна тиймээ? Эрка Камерон Диаз чинь минийх! Дахиж битий ийм юм ярьж байгаарай :P

yanzagkhan (зочин)

Зараа би сүүлийн үеийн кино гэдэгт Ганцхан Жулианы тоглосон биш бүх киног хамруулж хэлсэн шүү. Гэхдээ сайн нь сайн муу лдаа.

yanzagkhan (зочин)

муу нь муулдаа гэх гэсийн хэхэхэ

bumbaak (зочин)

uuraa bish uhaanaa urdaa tavi gesen ug bdag sht, zarim neg humuus het turgen aashtai deerees ni bodolgui yaridag bolohooroon hun gomdoogood bdim shig bnlee.

bumbaak (зочин)

kinoni huvid ch goyo kino shoo :)

LoveLove (зочин)

Сүүлийн үед кино шүүмжлэгч / эсүүл судлаач / болоодээн уу гүү юууу

secretwish (зочин)

яг бодит амьдрал дээр хүмүүс муудалцахдаа юун сайн талыг нь олж харах, аль муу муухай хорон үгээр бие биеэ утаж эсрэг хүнийхээ хорыг аль болох их буцалгахыг хичээдэгдоо, амьдралд байхгүй гоё зүйл бол кино, хөөрхөн хүүхэн үнэхээр гоё кино, бас сүнс, чамайг унтаж байх хооронд, алуурчин Лео гэх мэт гоё кинонууд зөндөө байноо, цайны цагаараа хуучны кинонуудын амттай торгон хэсгүүдийг ярилцаад суух сайхан шүү

akutagawa (зочин)

3apaa naizaa? Minii blog dahi bichlegiin usegiin font ni tanigdahgui buun burjgar yum bolood bna. Bi ug anh textee oruulahdaa ARIAL MON fontoor bicheed bgaa. Yun deer aldaad bgaa bolood ene dandaa buun burjgar bolood bgaag helj uguuch. Uunees bolj unshigch nuhuduu aldmaargui baih yum. Tuslaach ho. Hariug ni minii MADRID ruu yavuulaach plz???

3apaa (зочин)

Виндовсын өөрийнх нь хөтлүүрээр үсгээ өөрчилж бичихгүй бол болохгүй. Ариал Мон гэдгийг ашиглаад дэмий байхаа. Ариалыг л ашиглаж байгаарай. МонКей ашиглаж бичиж болохгүй шүү. Тэр тохиолдолд арзайдаг. Чи Ctrl дарж үсгээ сольж байгаа бол буруу шүү. Alt, shipt хоёроо зэрэг дарж сольж бичдэг.

mj (зочин)

ooriin hairtai zaluugaaa ooriin bolgoj chadahgv bh vneheer hetsvv shv.yalanguya oor hvnd sain gdgiig medeh bvvr aimshigtai.te

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)