Завьтай Зараа : Би буруу яриад байна уу?

Hello and welcome to beautiful Template.

Би буруу яриад байна уу?

Шинэ ардчилсан ерөнхийлэгчтэй болсоноор нэг хэсэгтээ л магнай тэнийж сэтгэл тайвширсан. Гэхдээ мань эрийг сайн мэдэхгүй ээ зүгээр. Бас нэг луйварчинг сонгочихсон байвал?! Түй түй муу ёр... Харж л байя...

Ерөнхийлэгчийн сонгуульд хамаг анхаарал юугаа тавиад туучихсан байсан нөхдүүд сонгууль дуусахад "Ард түмэн"-тэйгээ хамт сая л нэг амсхийх шиг болов. Ялагдсан коммунистад бялдуучлаад байсан алдартнуудыг одоо бодохоор их л өрөвдөлтэй санагдаад байгаа. Гэрээсээ гараад явахдаа л нэг их хачин царай гаргаал эвгүй байдаг байхдаа? За тэр хүний мууд дурлах ч яахав... Наадам ч айсуй. Хүмүүс налайгаад л...

Дарга нар тайвширч дууссан бололтой "Эх орны хишиг, эрдэнийн хувь" гэх зэрэг асуудлуудаар наадамд ухаанаа тавиад туучихсан ардуудынхаа ар хударгаар их л сүрхий царай эсгэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр загнаад байгаа занаад байгаа нь мэдэгдэхгүй ажил хэрэгчдэж эхлэв. Анхаарал сарнисаныг далимдуулж сэргэлэнтээл айн? Чоно борооноор гэж... Хоёр ашигтай хувилбарын хамгийн ашигтайг нь сонгочихлоо шүү. 35 хувь бла бла гэнээ... 100% юмны 35% авна гэдэг чинь 65%-ыг нь тавиад туунаа гэсэн үг биздээ? Би буруу бодоод байна уу?
Хүн болгонд таардаг шийдвэр байдаггүй ч гэх шиг. Юу гэсэн үг вэ яг? Өөртөө таарсан шийдвэрийг дэмжих нь зүйн хэрэг боловч элэнц өвгөдөө боддоггүй юм аа гэхэд алс ирээдүйгээ зөгнөөд үзээсэй. "Муу новшоо!!! Май чи!!!" гээд цонхыг чинь хагалаад тайван суулгахгүй бол сайхан байх уу?

Ерөнхий сайд нь хүртэл "Эрсдэлийг сааруулахын тулд бид бусад ашигт малтмалаа ашиглаж эргэлтэд оруулах шаардлагатай" гэж аргаа барсан юм ярьж суух юм... Төрийн толгойд ганц ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэй аавын хүү байхгүй юм гэж үү?

Миний биелэгдэшгүй мөрөөдлөөр бол ашигт малтмалаа байсан байранд нь Чингис хааныхаа хүлээлгэж өгсөн янзаар нь хадгалаад, мөнгө олох өөр олон аргуудаас сонгоод ажил хэрэг явуулах хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгвөл нөгөө гень сайтай, гадаад хэл гаргууд сурдаг авъяастай Монголчууд подхийтэл амьдраад явчих чадалтай гэдгийг гадаад оронд олон олноороо дүрвэгч элэг нэгтнүүдийн амьдралын жишээнээс харах боломжтой. За бүр болохоо байлаа гэсэн нөхцөлд нөгөө газрын баялагаасаа чимх чимхээр ашиглаж амь тээж болох биз мөн үү?

Одоо оройтоогүй дээрээ "Чингис Хааны сүнсээ сүүпэр сорри!" гэж уучлалт гуйгаад Айванхо Майнуузаа нутагруу нь үлдэн хөөчихвөл нүгэлгүй үлдэнэ гэж бодогдлоо.

За миний л хувьд "Хишиг, Хувь" энэ тэр гэх хулхин дээр ургуулсан цэцэгнээс чинь хүртсэн болж өвөг дээдэс болон хойч үеийнхээ өмнө нүгэл үүрэхгүй.
Аа тийм! "Ард түмэн" гэдэг үгийг шунаг тачаалдаа хүрэх гүүр, муухай нүүрээ хамгаалах бамбай болгон ашиглахаа болиорой.
Ум амгалан болтугай!
start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
Давка (зочин)

Эх орны хишиг нтр гэж жинхэнээсээ хулхин дээр ургуулсан цэцэг шт. Тийм юманд итгээд авна эгж боджаа хүнүүс байдийн болуу? За энэ Элбэгээ бас Энхбаяртайгаа адилхан юм бахй вий дэ...... санаа зовжий шүү...

Хэрлэн (зочин)

өө одоохондоо мэдэгдэх юм алга... 2 ээгий ч эвгүй шөө эвгүй.

yagtiimee (зочин)

Хүмүүс нээрэн гялс эргэх юм аа тэ, алга урвуулахын хооронд л. Одоо бүгдээрээ нийлж аваад өнөө муу Элбэгээгээ муулаад эхлэх нь байна шүү

МЭС (зочин)

Миний бодол бол... Алтан дээр суусан гуйлгачин Бухал сахисан нохой Янхантай суусан зандан эр Буутай мөртлөө бэлтрэгнээс зугтаагч Баялагтай мөртлөө гуйланчлагч........ биш байхын төлөө гэсхийгээд л мээдрэлтээд байгаам даа

Zochin (зочин)

Bi ch bas sanal neg baina.minii zagatnasan gazar maajih shig l bolloo.

Давка (зочин)

Элбэгээг муулсандаа бишээ. Гэхдээ юу болохыг цаг хугацаа л харуулна л даа. Харжил байя.

SpySec (зочин)

Ашигт малтмалаа ашиглаж байна гээд хамаг газраа сэнтийчээд байгалиа устгаж, гол мөрнөө үгүй болгочихоод бид сайхан амьдрана гэж би ч гэсэн боддоггүй ээ. Хэдэн жилийн дараа бид алтан дээр суусан гуйлагачид байхаа больж устаж үгүй болсон байгаль, овоолсон шороо нь дээр суусан гуйлагачид л болох байх, энэ янзаара бол. Бид баялагийг ашиглах биш үүсгэх л хэрэгтэй гэж би боддог.

itsme (зочин)

үгүй чи зөв ярьжийн. бид эдийн засгийн ухаан гэдэг нэг юм байдгийг мартцан юм шиг л байна л даа. кккк. Баяр гуайд очоод нэг ийм юм байдымаа хө гээд хэлээд үзүүл яадым блаа гсн. хар африкуудын араас л орох гээд байгаа юм дагуу даа. за бичүүл дэндүү их юм биччих гээд байна лай. залхуу хүрчлээ. ккк. ер нь бол чи зөв ярьжийн

tsoomo (зочин)

хай бүү мэдээ

mep (зочин)

мөнгө тараах тал дээр бол сто процентоор эсрэг саналтай байна энэ их бэлэн мөнгө хүмүүсийн гар дээр очвол инфляци өсч бөөн юм болох байлгүй бороо гоулд шиг юм болбол ч хэцүүдэх л байх гэхдээ арга ухаан мөнгөө зарж байгаа хүн тодорхой хувь авах л гэлгүй яав гэж эзэн зочин зөв тэнцвэрт харилцаа байх хэрэгтэй

уншигч (зочин)

зөв сайхан яриад байгаам байнаа

hiko (зочин)

Юмаа дуусгаж байж санаа амардаг хүмүүс байдаг шд ээ тэр хүмүүс л ийм шийдвэр гаргаад байх шиг байна. Хамаг баялаг нөөцөө аманд ч үгүй хамарт үгүй болтол нь хувааж идчээд дараа нь яах юм болоо. Тэгтлээ гүйгээд байгаа тэр Баяр гэж нөхөрт цаадуул нь их л юм амалсан байхаа тээл үхчихгээд гүйгээд байгаа нь зайлшгүй. Тээд одоо яахын бэ? Би тээд юу хийх юм бэ? зүгээр хараад л игээд л суугаад байх юм уу?уул нь хүмүүсийн ихэнх хувь нь уул нь зөв л юм боддог байх даан ч тээд хөдлөх хүн байх нь харамсалтай.

XACAP (зочин)

Бүх эх орончдыг баяр ёслолоор алж хядаж байсан харин шинэ монголчууд маань өөрсдөдөө тохируулсан хуулиа баяр ёслолоор л шийддэг болж дээ

3apaa (зочин)

Нөхөд сэтгэгдлүүдээ харамгүй хайрласанд ихэд талархав. Миний гол хэлэх гээд байгаа санаа бол тэр Сайханбилэг тэргүүтэй гишүүдийн амлаад байгаа, миний хүсээгүй "Эх орны хишиг" гээч нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа заваан үйлдэлийн (идэлтийн) эс ширхэг болж хувирахыг хүсэхгүй байна л гэсэн үг. Би л лав эцэг өвгөдийн сүнстэй энд тэнд таарчаад "Та нарынхаа үлдээсэн баялаг газар нутгийг идэлцэхэд хэл шүдээрээ оролцсон шүү... Баярлалаа!" гээд шүдээ чигчлэнгээ хэхрээд зогсож байж чадахгүй. Тэр Эх орны хишиг гээчийг "май ав!" гээд авчраад өгсөн ч би авахгүй. Тэрний оронд малаа маллаад, зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах замыг дуртайяа сонгон, ноос ноолуурын үнээ унаж босоход нь сэтгэлээ дэгэлзүүлж суухаа эрхэмд тооцно. Би л лав хувьдаа Оюу-Толгойн газрыг ухаж ашиглах нь байтугай хөндөхийг зөвшөөрөхгүй. Өөрөөр амьдрах арга зөндөө байна шүү дээ гэж...

1st (зочин)

уул нь бол тийм газрын хэвлийгээр оролдоод юм долоох эсэхэд эргэлздэг ирээдүй өнгөрсөнрүүгээ нулимах хэрэг гарах байх

ягиймээ (зочин)

Эх орны хишиг өгөөд эхлэвэл өөрийнхөө хувийг маньдаа өгчээрээ гэсэн

Витаут ми (зочин)

тийм шүү нэг л их хувь тараах гэсэн бурхан шиг хүмүүс... Ард нь юу хоцрох билээ,... за чи тэр үетэй нүүр тулдгүй юмаа гэхэд чиний үр хүүхэд тэрний чинь өмнө зогсож байна гэдгээ бододгүй л юм байх даа.

Apo (зочин)

Оюу толгойн ордын нэрээр улс төрд карьер хийхээ болиосой. Уг нь ашигт малтмалаа хайрлаж байх нь зүйтэй, гэхдээ тэрийг дагаад хичнээн хүн юу сурч мэдэж, ажиллах боломжтойг бдж үзэв үү... Гэтэл манай улс төрчид тэрүүгээр шоу хийж, улс эх роны хөгжил цэцэглэлд зүтгэх биш, өөрсдөө дундд нь шуугиан дэгдээж, хүмүүст буруу мэдээлэл хүргэж хэдэн хөрөнгө оруулагчдаас авилгал авах гээд л зүтгэхийн...Эцэстээ хятадуудад өгчих вий дээ... Дорнодод ураны олон орд байдаг. Тэднийг эхнээс нь Хятадууд ааад дуусах нь...Гэтэл ураны ордууд чинь уг нь стратегийн ач холбгдолтой шүү дээ. Юун тэр Оюу Толгой...Шоугаа буруу газар хийж буруу зүйлд анхаарах юм даа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)