Завьтай Зараа : Гэр хорооллыг нүүлгэх амархан асуудал

Hello and welcome to beautiful Template.

Гэр хорооллыг нүүлгэх амархан асуудал

Хүйтний эрч чангарахтай холбоотой үүсдэг толгойн өвчин бол утаа. Утаатай тэмцэх нэрээр олон төрлийн үр ашиггүй арга хэмжээ авч элдэв зуух муухханаар аргалах оролдлого хийгээд дэмий мөнгө үрж хэн нэгний түрийвчийг зузаалахаас илүү үр ашиг олж харсангүй олон жил өнгөрөөлөө. Гэр хороолол байгаа цагт хэзээ ч утаанаас салахгүй нь тодорхой гэдэгтэй дийлэнх уншигчид санал нийлэхийг тааварлаж байнаа.

Ад үзээд байгаа гэр хорооллыг чинь зайлуулах аргагүй том асуудал болчихсон гэж тойрч гүйгээд байгаа бол бид том том уушигны эмнэлгүүдийг л барих ганц зам үлдэх юм шиг ээ. Урд хөршид гэр хороолол биш нилээд байшинжсан тосгоныг хэрхэн шинэчилж болдог жишээ болгож зурагтай мэдээ бэлтгэснийг минь хүлээн авч сонирхоно уу.

2010 оны 7 сарын 1-нд Гуанжоу мужийн Янгжи тосгоныг шинэчлэх ажил Шонгзен өргөн чөлөөнөөс эхэлсэн байна. Жил гарангийн дараа бүх оршин суугчид хуучин тосгоноо орхин нүүж дуусчээ. 

Дээрхи зурагт Янгжи тосгон... 2010 оны 7 сарын 14. 

2010 оны 8 сарын 17, тосгоныг буулгах ажил эхэлснээс хойш нэг сар. Нилээд их байшингууд тэгшлэгдсэн байдалтай байна.

2010 оны 8 сарын 26 өдөр. Бүрэнхийд уусах Янгжи тосгон, дутуу нураагдсан хэсэг барилгууд ба өөрчлөгдөн шинэчлэгдэж буй Зонгчан, Гуанжоу өргөн чөлөөний хурц гэрэл...

2011 оны 2 сарын 15. Шөнөжин ажиллах хүнд оврын машинуудын гэрэл, хог хаягдлыг зайлуулах бүтээн босголтын ажлын талбар.

2011 оны 3 сарын 11 өдөр. Цөөхөн үлдсэн байшингууд...

2011 оны 5 сарын 11 өдөр. Тэнгэрт цахилгаан цахилж байна.

2012 оны 1 сарын 16 өдөр. Арав гаран байшин, оршин суугчид үлдэж Хаврын баяраар хуучин байшингаа хамгаалах маягтай.

Хуучин тосгоны оршин суугч Ли Фенгуйн өөрийн хуучин байшингийнхаа урд шинэчлэгдсэн Янгжи тосгоны зурагны өмнө...

Хуучин тосгоны оршин суугч Ли Жи Е өөрийн хуучин байшингийнхаа урд шинэчлэгдсэн Янгжи тосгоны зурагны өмнө...

Хуучин тосгоны оршин суугч Лиан Ёончуан өөрийн хуучин байшингийнхаа урд шинэчлэгдсэн Янгжи тосгоны зурагны өмнө...

Хуучин тосгоны оршин суугч Яао Мучуанг ээж эгчийн хамт өөрийн хуучин байшингийнхаа урд шинэчлэгдсэн Янгжи тосгоны зурагны өмнө...

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Khan-So

kkk tiim biz de kkk uul ni ene utaa ger horoolold bish ter stantsuudad bgga shde oilgoj bg bolov uu? humuus ingehed kkk za yu ch gesen thanks

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)