Завьтай Зараа : Тамхиа гомдоосон Зараа

Hello and welcome to beautiful Template.

Тамхиа гомдоосон Зараа

Сөгнөгөр хэмээх буйдхан нутагт сондгойхон ганц бөмбөгөр цагаан гэр зундаа өвөлдөө тэндээ. Бөмбөгөр цагаан гэрт бичгийн машин болхидуухан хаа нэг цохих дуунаас өөр чимээ бараг үгүй. Бичгийн машин тог тогхийлгэх өвгөн зохиолчийн амандаа зуух гаанснаас гарах шингэн цэнхэр утаа, үе үе амнаас нь олгойдох өтгөн цагаан утаа заримдаа бараг л буурал толгойных нь үснээс үл ялгарч харагдах агаад агаарт удаанаар дэгдэхдээ үс нь ургаад байгаа мэт суунаглахдаа элдэв хэлбэрт хувирах нь нам гүмхэн гэрт тун сонихон. Ам дүүртэл сорсон утаагаа цээж дүүргэн уушиглаад, хамар амаараа багтааж ядан гаргах нь нэн сүртэй харагдах утаа нь тэгэсхийгээд ханын толгойн өндөрт тогтон нойрмоглох нь гадаахь нам гүмтэйгээ сүрхий зохилдсон санагдах бөгөөд угалзран мушгирах утаанд хаа нэг хуцах нохой саад хийх бүтэлгүй оролдлого хийгээд байх шиг. Анх тамхитай танилцаж байсан түүх минь энэ.

Амралтын газраар хоёр найзын хамт "зугаалж"явахдаа өтгөн ургасан халгайн бутанд шигдсэн арван төгрөг байхыг олж бөөн баяр болов. Агент орж гурван төгрөгний "Беломор Канал" хэмээх "пүүшиг" гурвыг авч үлдсэн мөнгөнд нь нэг толгой шүдэнз авлаа... Эмээ өвөөгийнхөө нүднээс далдхан үхрийн сараандаа булагнан авсан тамхиараа "тоглож" эхэллээ. Аргалын утаанд ч удаахан зогсож үзээгүй сахилгагүй толгойнууд нэг нэг хайрцаг пүүшигийг уушиглаж татаагүй ч ухаанаа балартуулж дөнгөжээ. Тэнгэр газар эргэлдээд дэлхий арай хурдан эргээд ч байх шиг. Сүүлдээ пянгаа даалгүй газарт унав. Хүн ирж яваа чимээ гарахад нүдээ нээвэл эмээ маань майжиганаад надруу гүйж яваа харагдлаа. Босч зугтаах тэнхээ байсангүй. Баригдлаа. Бургасдууллаа... Тамхи намайг даажигнаж өөрийгээ гүйцэд таниулж байсан түүх энэ.

Тэр цагаас хойш оюутан том эр болтлоо татаагүйээ...Шилжилтийн нас гэж балай юмыг тойрч гарах боломжгүй тул дайрав. Хоолой ам нь бас шилжих гээд байсымуу зайлуул юм хум ярих үед нэг бүдүүн аав хоолойгоор дугараад л нэг болохоор нарийхан банди хоолойгоор солонгороод л байсан үе юм даг. Муухай солонгорсон хоолойгоор яриад байх ямар олиг байхав. Юм ярих тун ч дургүй болж байж билээ. Тэрнээс хойш юм ярих дургүй болчихсон байхаа. За тэр ч яахав.
Оюутан болоод том болчихсон хүн чинь күүл харагдчих санаатай олигтойхон уушиглачихаж чадахгүй байж "BT" гэгч Болгар тамхи асаан гангарч саранд хуцав. Энэ цагаас хойш хэн хэнийгээ нэг ч өдөр хаялгүй 17 жил болсон байх юм. Хэ цаг хугацаа гэж...

Тамхичин болсноос хойш миний хувьд ам хатаж ангадаг, хэл өнгөртдөг, танан цагаан шүд маань шарлаж өнгөртөж, юмыг мартахыг харин ч нэг үзүүлж чадаж байна, за тэгээл хуцуулж ханиалгана, цаашилбал мэнгэртэж цэр нустайгаа холилдох байлгүй гэх мэт тоолж баршгүй өөрчлөлтүүд орчихсон байх юм. Бүгд л нөгөө хамын маань сайн нөлөө.

Хийх юмгүй хүн юугаараа оролдоно гэдэг билээ? Зав зай ихтэй хийх юмгүй сууж байхаар тамхинаас гарч тоглодог юм билүү? гэж бодоод нөгөөхийгөө хаяж гомдоолоо.
Эхний хоёр өдөр бол аймшигтай... Арга ч үгүй биз. Болзолт рефлекс, өөрөөр хэлбэл дон болчихсон байсан тул нэгдүгээрт хороо үгүйлж хоёрдугаарт үйлдэлээ үгүйлж амьдын тамд унав. "Ганцханыг татчихаад л болъё!" гэх бодол бүхэл бүтэн хоёр өдрийн туршид толгойноос нэг ч хором салахгүй зовоож байлаа. Никотиноо үгүйлж нөгөө муу мартамхай тархи маань бас эргэж хөрвөж дайвалзуулж эсэргүүцэл үзүүлж ч байх шиг.
Энэ үед ганцхан "Өөрийгээ ялж чадах уу? аль эсхүүл иймхэн юм ч чадахгүй сул дорой амьтан уу?" бодлоор өөртөө тушаал өгч гүрийж байлаа. Татах оролдлогоо цуцлах тоолондоо өөрийгөө сайшааж урамшуулж байлаа. Нээх сүртэй бичээд байна уу даа? Надад бол аймаар л тэвчээр байлаа. Ах дүү амраг садангаасаа салахаас ч илүү хүнд байсан гэж батлаж ч чадахаар чармайлт гаргаж гүрийсэн. Эхний хоёр өдрийг давчихвал өнөөх дон чинь өөрөө туйлдаж эхэлдэг бололтой юм.
Дээр нь нэмээд өөрийгээ басамжилж эргэн тойрныхондоо "Тамхи таталгүй тэд хоног", "Тамхинаас гарчихлаа" гэх мэт сурталчилж байна. Татаж байхыг минь нөгөө хүмүүс маань харвал юу гэх нь тодорхой биздээ? Дараа нь өөрийгээ туршиж аль болох тамхи татчихаж болзошгүй газруудад очиж өөрийгээ сорьж байлаа. Сорилоо давмагцаа өөртэйгээ сайхан урамтайгаар ярилцаж урам өгнө. За нэг иймэрхүү. Ингээд намайг байнга хорлож тусалж байсан тамхиа гомдоон эргэж харахгүйгээр хаяж байна. Өнөөдөр тамхигүй 12 дахь өдөр маань болж. Гэхдээ ганц сорвол сорчихмоор л байна.
start=-8 , cViewSize=50 , cPageCount=1

42 сэтгэгдэл:

null
БОРОО (зочин)

Чи одоо тамхинаас гарсан шигээ архинаас бас гараач. Чи чадыштэ Гурван араа

Хэрлэн (зочин)

та чаднаа чадийштээ.... эр хүн тэвчээртэй байж гэмээ нь хандах зүг өөрөө тогтоно гээ л солиороо наачкү юу хахаха. дэхдээ та чаднөөө...

tsoomo (зочин)

нэгэнт гэгээрч байгаан бол төгс юм хий архи тамхи зугаа цэнгэл :))

itsme (зочин)

сайн байна гэж чамайг магтаад нэг хайрцаг Беломорканалаар шагныяаа хахаха

My Notes (зочин)

Татдаг тамхиныхаа үнийг нэг бодоод үз дээ. Өдөрт хэдэн төгрөгний тамхи татдаг, цаашлаад сард жилд хэдэн төгрөгийг тамхинд зарцуулдагаа тооцож үзээд тэр мөнгөнийхөө алдагдсан боломжийн зардлыг нэг бодоод үз дээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд тамхинд зарцуулсан мөнгөө үүнээс илүү үр дүнтэй юунд зарцуулсан бол дээр байсан бэ гэдэг хувилбарыг бодоод үзвэл их сонин байна.

Дэмжигч (зочин)

Үлгэр жишээ сайхан ерөнхийлөгч байна. Бусад блогчин залуус ч бас үлгэр дууриал аваасай. Бичас бага багаар багасгаад л байгаа. Удахгүй Зараа шиг ингээд зарлаад сууж байх өдөр ирэх байхаа. Ингэхэд Ицми намайг бас шагнаач

Давка (зочин)

би Зараа ахыгаа энэ тал дээр нь лаг үнэлж байгаа шүү..... Сайн байна шт...

stormy (зочин)

Мөхөс би нэн эртнээс тамхийг хаяцгаая гэж уриалж ирсэн билээ. Нэн тэргүүнд манай их жанжин, төгс гэгээн Зараа энэ муу зүйлийг хаяж байгаад асар талархалтай байгаа билээ. Иймд та бүхэн жанжинаас үлгэр жишээг авч, энэхүү чин ариун үйлийг нь хөхиүлэн дэмжих хэрэгтэй. Би ч мөн адил удахгүй тамхийг баяртай гэж хэлэх болно. Жанжин та болбоос үлгэр жишээгийн тэргүүн фронт юм аа.

XACAP (зочин)

Нэг мөсөн бие эрхтэнээ хорлож байгаа бүх зүйлээс татгалз хөгшөөн АРХИ СЕКС хэхэхэхэ

3apaa (зочин)

Ха ха багшт бол айн ха ха ха. Хасар амнаасаа болж алуулахнээ дээ ха ха ха. Юу юу бие эрхтэнийг хордуулдаг гэнэ ээ?

БОРОО (зочин)

Хасар сээгсээс болж хордчиж

stormy (зочин)

Хасар гэгээрч эхлээд байгаа юм байна л даа. Сээгэс ч хор гэхээсээ илүү сайхан амралт хоол болдог эд дээ. Яахав дээ. Залуу хүүхэд амтыг мэдрээгүй биз. нас залуу цус шингэн хүүхэд ингэж ярих нь аргагүй шүү дээ. Зараа, Бороо минь. Аан. кккк

tsoomo (зочин)

хаха хасар аа секс-с яаг ямар төрлийн хорыг нь авцан бэ

Gtulga (зочин)

Их хүмүүс энд хуран цуглаж ном хурж буй болтой дорд би үлгэрлээд гарвал зохилтой мэт.

Жигээ (зочин)

Бүх хорноос татгалзчихаад чинь хэзээдээ үхнэ гэж хүлээх юм бэ

bataa123 (зочин)

сайн л бна шдээ үүн шигээ өөрийгөө олон юман дээр ялж яваарай

barbie (зочин)

Тамхинаас гараад бурханлаг төрх рүүгээ нилээн дөхөж яваан байна даа :). Тамхи муухай энэ чигтээ бүүр гараарай.

XACAP (зочин)

ХАхахахах Зарааг хийх гэж байгаад өөрийгөө ккк

sunshine (зочин)

Болж муу хогийг гомдоосон нь зөв зөв, араас чинь гүйгээд байвал битгий нүүр өгчихөөрэй дээ Гүүд лак

1st (зочин)

наана чинь нул итгэл найдвар байгаа шөө итгэл алдав гэснээс за за дараа болий

E Ma (зочин)

Сайн байна :)

Дамдаа (зочин)

Хасар юунаас гарсан гэнэ ээ? хордсон ч гэнэ үү.

zayakamy (зочин)

Та шүү. тамхи татах уу үгүй юу гэдэг хүний сэтгэлийн л асуудал гэж боддог ш дээ мөн үү? Тэвч тэвч бас дахин тэвч

Зочин (зочин)

wow, good luck!

secretwish (зочин)

беломорын зураг хачин танил харагджийн, аав маань зөвхөн Ленинградын Беломор татдаг байжулээ, өөр хотынх нь муу байдаг гээл, зах зээлд орсон чинь ленинградынх нь бараг олдохоо болиод хайж хайж тэрийг нь авч өгдөг, сүүлдээ беломор бүр олдохоо болиод, шүүлтүүртэй тамхи татсан болдоггүй гэж баахан дургүйцнэ хэхэ, тамхи эргэн тойрныхоо хүмүүсийг хордуулдаг нь яалтгүй үнэн, надад бүүр нээх гоё үнэр санагддаг болцон байсаар нэг л мэдэхэд тамхинд орсондоо, яаж гарна даа, дурсамж сэдрээд яасан ч урт юм биччивдээ ккк

secretwish (зочин)

аа тийн, секс хийснийхээ дараа татах зуршилтай хүн байдышд, чи харин тэгдгүй юу тээ? хихихи

anime (зочин)

нэгийг дундуур нь татахад бол яах ч гүй шд хө kkk :P

Дэрсү Узала (зочин)

За за, ойлголоо. ёстой ээжийн хэлдэг нэг үг санаанд орчихлоо. ЮУ БОЛООД ӨНГӨРЧИХВӨӨ? тэр дээр сэтгэгдэл дундуур

3apaa (зочин)

Хи хи энд нэг блогчины маань ирээдүй бүрхэгшээд явчлаа даа айн?

maral (зочин)

ymar mundagiin, amjilt huseye :)

stormy (зочин)

Хөөрхий тэр ХАСАР. ааааа ха ха ха

itsme (зочин)

зайлуул их л сайн хүн байжилээ. Дэппсү хамгийн гол нь бүсээ чангалаад, сэтгэлээ бариад л яваха шүү дээ. алдаж болку, тэр сэтгэлийг хахахах

jeni (зочин)

28 жил татаад гарсан. одоо 5 сар болж байна. болноо хө гардгийм. а гаас гарч болно бусдаас нь заавал гарах гээд яахав дээ

Зapaa (зочин)

Нэгэнт л гарсым чинь ганцыг татуул яав л гэж бодоод сая ганц тамхи татчихлаа. болно биз дээ манайхаан. ганц бол нөлөөлөхгүй биз дээ???

3apaa (зочин)

Ицми тэнэгтээрэй. Татаагүй шүү би нөхдөө!!!

secretwish (зочин)

хихи, Зараа хариу довтолгоонд орчиж

Ts (зочин)

Za zaraadaa bayar hurgei. minii tanidag neg hun arhinaas garaad odoo neg dusliig ch amsdaggui buur pivo ch amsahgui sonin bgaa biz.hun uuruu uuriiguu yalah l asuudal shuu dee ernu bol. Zaraad itgel naidvar tavij bna. zaraa nadad ih taalagddag geed bval yahuu xexe.

Melody (зочин)

Нээх сайхан тамхи татхийнсан

3apaa (зочин)

Хорхой хүргээд л байгаарай. Татку махийхаар шийдсээн гэж...

unshigch (зочин)

itsme goe hutgalsan shooo

3apaa (зочин)

Хүний мууд дуртай нөхөр вэй!

marana (зочин)

tamhinaas garii gevel garchdiin, tehdee amr bish ch gartsan shuu,,, daanch ergen toirniihon nuluulnuu kk hetsuu shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)