Завьтай Зараа : Эмнэлгийн сонин

Hello and welcome to beautiful Template.

Эмнэлгийн сонин

Зараа ах идэх уухаасаа болж элдэв асуудлуудад орооцолдчих гээд байдаг юм. Тэр үнэн... Чацарганы шүүс ховдоглож явж хордоод үхэх шахав. Хэдэн бичлэг нэмж хэд хоног илүү блог хөтөлчихмөөр, хэрзгэр охиндоо харагдаж баймаар, Хэнтийд очиж Дэлүүн Болдогийг хармаар, хэтэрхий сайхан энэ хорвоотой зууралдмаар байсан болохоор гутлын улаа улайстал эмнэлгээр явлаа.

Эмнэлгүүд маань бас л аймаар байна шүү. Онош мэдэхгүй байж гэдэс л таарвал хага татаж дадлага хийчих гэсэн эмч нар л байх юм. Онош тавьдаг төхөөрөмжгүй, байсан ч оношоо халтар хултарддаг, оношоо тавьсан ч эмчилгээгээ мэддэггүй бие биерүүгээ ангайсан эмч нараар дүүрэн эмнэлгүүд аварга том мангасын ангаахайнуудын үүр шиг санагдлаа.

“Боломжтой” өвчтөнүүдийн зах зээлээ Хужигистанд хэтэвч дүүрэн мөнгөтэй нь үдэж байгаа гол шалтгаан нь энэ бөгөөд, ядарсан мань мэт нь эндээ энэ хэдтэйгээ ажин түжин. Хүзүүндээ чагнуур хэмээх сондор зүүж, “чухал царай”-гаар нүүрээ будсан эмч хэмээх цагаан халаадтан таарвал хажуудахдаа “Зугтаарай!!!” гэж тусламаараа.

За харин мэргэжил нэгтнүүдийг нь шүүмжлэхтэйгээ болгоод тавьчихсан эмч нартаа талархахгүй бол волохгүй. Эмч хүн жаргалын ээж ээ на на на...

Оношоо тодруулах гэж эмнэлэг хөөсний эцэст бас ч гэж муучгүй танил тал таталж байж 2 дахь өдрийнхээ бүрий болохын алдад нэг хувийн эмнэлгийн бараа харлаа. Тамирдаж талимаарсан амьтан ор хараад шууд унаад өгөхийн түүс. Хэсэг хэвтэж амсхийсний дараа эргэн тойрноо ажвал, хэвтэж буй өрөөнд минь 4 ор байрлуулжээ. Намайг ирэхээс өмнө нэг өвгөн хоёр залуу эмчлүүлж байсан бололтой. Өвгөн насаараа хүчний байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, 70 гаран настай, өндөр шар хүн байх агаад тун чиг хөнгөхөн шингэхэн нөгөө хоёртойгоо тоглоом шоглоом хийж зугаацсан шиг хөгжилтэй хүн юм. Нимгэн шар арьс нь хөгширсөн хүнийх гэдгээ илэрхийлж байсан ч үе үе хөдөлгөөнд орж зангирч тавирч байгаа булчин шөрмөс нь мань өвгөн ануухаан байна гэдгийг өгүүлээд ч байх шиг.

Өвгөн Ху намыг дэмждэгээ бараг л миний нэрийг асуухаасаа өмнө надад ойлгуулсан болохоор нь “Ху Нам” гэж нэр хайрлав. Өвгөн ч түүндээ их дуртай байх шиг... Зөрүүлээд манийг Ардчилсан намын ямрымаа гэсэн бэ?

Нөгөө хоёр нь насаар надтай ойролцоо харагдах залуус өвчин шаналгаа нь нилээд илааршсан янзтай мөн л хөгжилтэй маазарцгаасан хүмүүс байлаа.

Миний ортой толгойгоор нь нийлүүлж тавьсан орны залуу хатгаа туссанаа мэдэхгүй явж байгаад нугасандаа оруулчихсан юм гэнэ. Хэнэггүй байрын залуу хэнэггүйгээсээ болоод бүр хүндрүүлчихсэн байх. Бие муу байсных юм уу юуных юм? Мань эрийн яриа ойлгоход хэцүү их хурдан шулганаж яриад байх шиг.

Хажуугийн оронд хэвтэж байгаа залуу зах дээр сэлбэг зарж хувиараа бизнес хийдэг, уг ажил нь нилээд ашиг өгдөг гэдэг нь хүзүүндээ зүүсэн зузаан шар алтан гинж, бандгар бор хуруунууддаа нэрийг нь мэдэхгүй том улаан шигтгээтэй орц ихтэй алтан бэлзэгс зүүснээс тодорхой харагдах ганган эр байна. 30 нилээд гарсан насны залуусын дунд зонхилох болсон хэзээ язаагүй хагачихнуу гэмээр том гэдэстэй мань эр бодигийн тамирчин өмсдөг дал ил гардаг хар өнгөтэй майк углаад, Америкийн далбаагаар хийсэн шарваар өмд өмссөн байх агаад хүзүүндээ “Мерседес Бенз”-ийн логог шивүүлсэн байх нь юунд донтдогийг нь илэрхийлж байгаа ч нэг л зохимж муутай харагдлаа. За лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд хамаатай.

Харагдаж байгаагаасаа хамаагүй өөр даруухан ааш араншин гаргах нь мань хүний талаархи миний бодлыг нэг мөсөн тас цохиж байлаа. Бас л нас тодорхойлохдоо алдаа гаргасаныг минь түүнтэй хөөрөлдөж өнгөрөөсөн хоёр өдөр ойлгууллаа. 40 нилээд гарсан эр байжээ гэж. Түүний хурхиралтыг марташгүй. Сүүлд эмнэлгээсээ гарчихсан хойноо гадуур хувцастайгаа орж ирэхэд нь өмдний бүснийх нь толин дээрхи “Мерседес Бенз”-ийн логон дээр нүд тусч өөлөх юм нэгээр нэмэгдэв.

Зовлон хүмүүсийг их ойртуулж энэрэнгүй болгодог байхаа. Өвдөж ядарсан амьтан дусал хийлгүүлж хэвтэхдээ унтаж анхаарал алдах тохиолдол бүрт нөгөө “ганган бенз”, “Ху Нам” хоёр маань бөндөгнөлдөөд л. Хэдхэн хоногт их л сайн ах дүүс шиг дасцгаачихаад нэг нэгнээ үгүйлээд ч байх шиг.
start=-7 , cViewSize=50 , cPageCount=1

43 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

нэххх бичлэг нэмчдэг чимшиг юм бичжээ өнөөх чинь. жилд ганц удаа бичдийм байж. чи наад ууж иддэг улаан хоолойноосоо болж нэг чадры шүү. юу юугүй л гудрахаасаа өмнө жоохон боджий ай хаха

tarnitai anchin (зочин)

нээрээ наад эмнэлэг ч гэж алуур шүү дээ айн . Хүн бүр хэл амаа урулдуулаад л нэг газрыг яриж байна аа сайна гэнэ сайхан гэнэ. Би хэрт джртайм болохороо очлоо л доо . Тэгсэн нүдрүү гар чийдэн тусгаж байснаа за тэр тэр тэр тэр эрхтэн вэри гүүд тэр тэр тэр эрхтэнг бараг л соль гэсэн шдээ. Гар чийдэнгээр шийдэж байна аа нэрээ айн !!!

3apaa (зочин)

Ицми чи намайг хэлэлтгүй хүн шүү дээ. Өөрийгээ мэджийгааздээ? Шууд хагалчих гээд аймаар юм билээ. Чи ч бас гар чийдэн этэрээр тансагласан л байшт.

Давка (зочин)

Та одоо яагаад бас эмнэлэг болчвоо? хаана хэвтсийн? юунд хордсийн?

номун (зочин)

зараа ах надаас асуухгүй яасын. Ямар ч байсан чигийг нь цаадах чинь гаргы шд

LoveLove (зочин)

Тээл хаа хамаагүй юм идээл түгжирч явдын зүээр Худлаа атаархчаад алтан гинж зүүж Ицмэг айлгаач гэсс ккк

3apaa (зочин)

Чацаргананд хордсон гээд байгаам биш үү? Тэгээд түгжрээд унгаж ч чадахгүй болсон. Хажуугийн жорлонд гүйлгэж байгаа хүний дууг сонсоод атаархаж үхкэжийгаамчэн. Энэдээс хойш ийм асуудал гарвал Номунаасаа асууж байя. Алтан гинжинд атаархдаггүй гэвэл яах уу ЛовЛовоо?

1st (зочин)

Дусалны оронд архи шахуулж үзэв үү дажгүй шд цэвэрхэн амнаас архи үнэртэхгүй тэгсэн хэрнээ гостоол

3apaa (зочин)

1ст-ийн арга бол найдвартайм байлээдээ уул нь. Шууд 100 татчихгүй яасын гээл байсан үзүүлсэн эмч нар.

gump (зочин)

түгжэрч эмдэгт хэвтсэн болхоор ТҮГЖИЛ хэмээн нэрийдсүгэй

3apaa (зочин)

Алышүү Ихтиандраа. Чи муу нэгнийхээ зовлонгоор жаргал хийгээд байхдаа яадын. Би чамайг БААРАН гэхгүй л байгааздээ?

itsme (зочин)

хахаха Гамп ёстой гоё хэллээ дээ хахаха Түгжилээ өөе хаха

XACAP (зочин)

Эргэж нтр очих гэсэн чинь эмнэлэгээс гарчихсан шүү дээ гохь нь за

XACAP (зочин)

ТҮГЖИЛ кккк

LoveLove (зочин)

Харин тийн тэгчээд бааранд эргүүлүүлкэж нтр ккк

3apaa (зочин)

Ицми дут! Хасараа эргэлт хэзээ ч оройтохгүй. Ловлов яасан гэнээ?

stormy (зочин)

Тэр эргэлт оройтохгүй гэдэг түмэн үнэн үг шүү. Манай Ихтиандр ойрд үзэгдэж харагдахгүй хааугуур яваад байна аа. Аан. Та нар яасан аймаар хүнүүд вэ. Нэгнийхээ зовлонгоор юунд жаргал хийж баясацгаанам бэээээээ

XACAP (зочин)

Гэж хэлээд өнөөх Их Багш жууламзангуу кэйбоардаа нүдэж гарах нь тэрээ

gump (зочин)

тэнэгтээд байгаарай Түгжил Ороол 2. Биднүүс Түгжил гэж дуудхаар жаргадымуу. Заваарсийн яасан. Нээх жаргаад байгаа юм харагдахгүй байшүү

XACAP (зочин)

Гэж хэлээд өнөөх Түгжил кэйбоардаа нүдэн ийн өгүүлрүүн... Зараагийн сэтгэгдэл үргэлжлэх ёстой юм байгаам

3apaa (зочин)

Их багш маань л нэг юм хэлхиймдаа. Хасар биш Хатгуур гэдэг нэр өгчдиймлүү? Ихтиандр наад нэрээ солиочээ.

AntiDotE (зочин)

хээ мөн, тэнгэрийн амьтны өвчөөн гэж нэг айхтар өвчин байна аа даа жанжаан.

заяц (зочин)

сэтгүүлч болохоо гахжээ хажуу хавиргийхаа хүнүүсийг ч ....

3apaa (зочин)

Антидот, Заяц хоёроо миний ухаан санаа нэг биш байна уу? Ердөө ч ойлгохгүй юм та хоёрыг гсн:P Өнөөдөр Давка бид хоёр Ицмидэх гэдэг өвчин туссан бололтой хөндий толгойлоод...

LoveLove (зочин)

Хаха Зараа юм ойлгодоггүйгээ хүн рүү чихээ насс

Janna (зочин)

gants 2 emchiin arga baril, aldaanaas bolj buh emch nariig buruutgaval nugel bolnom zee. Bi beer bas emch bolohoor emch nartaa hairtai baidiin. Shuniin jijuurt honood ochnoon hunii ami avraad urgeljluuleed ajliin tsagaaraa ajillaj, 200 myangan tugrugnii tsalingaa golohgui zutgej baigaa emch nartaa hairtai.

itsme (зочин)

өө Ицмидэх чихшиг юу гэнэ вэ Түгжил чинь

3apaa (зочин)

Жанна дутуу уншсан байнаа. Магтсан өгүүлбэр байгаа. Ловловоо би юуруу ч юугаа ч чихээгүй. Ицми Ицмидүүл нээрээ аймаар юм болох байх тэй?

Давка (зочин)

Ицмидэх өвчин байхдаа ч яахуу дээ? солиотой ийн.....

Гандирс (зочин)

уг нь чамайг Ицми бид 2 эргэх гээд явжийсэн чэн өрөөнд чинь алтан гинжтэй залуу байгааг сонсоод Ицми айгаад очоогүй шд ккк ловловоо зараа алтнаас харшилтай шд.н. сонирхдоггүй ч юу байхав хэхэхэ

serios ah ni (зочин)

whahaha. joool ineej tataldsan bulchingaa teniilgev.

maral (зочин)

kkk, huurhiiduu. edgesen bol yamaidaa

bataa123 (зочин)

өө бас хэвтэж амжаад гараад ирж амжчихсан уу би өчдөр эмнэлэгт үзүүлээд ёстой гоё бна лээ шдээ, 2 хөөрхөн эгч үзээл цамцаа тайл гээд л тамирчин уу гэж мэгээл хэхэхэ /даанч сүүлд нь 15-20 кг тур гэсэн болохоос/ гараа дэрлээд наашаа хараад хэвт гээд л, үзэнгээ хууч хөөрөөд л сайхан л бна лээ, дараа 7 хоног хурдан болоосой очиж үзүүлэх юм

Capaa (зочин)

Батаа чи юу юу гэнээ? Эмлэгт үзүүлэх гээд яараад байсан ийм учиртай байсымуу? Даанч толины өмнө эргэлдээд тэнэгтээд гэдэс цувдайгаа татам матаад эргүүтээд байсан ийм учиртай байжээ? Алнаа чамайг. Тэр эмлэгт чинь хадаад өгнөө илүү жинтэй тамирчин гуай!!!

3apaa (зочин)

Давка минь тийм айхтар синдром хавар намар ч гэлтгүй дөрвөн улиралд хөнөөл тарьж байгааштээ. Гандирс бүтэн уншсан уу үгүй юу? Лээниндээд байгаарай! Харин коммэнтийг бол нэг ч үсэг үлдээхгүй уншчихдаг хүн шүү дээ чи бол. Сэриос ах гуай инээхээр булчин зангираад агшиж барьдийм бишүү? Би буруу яриадийнуу? Маралаа ингээл болоо юу тэ? Эргэж мэргэдэггүйээ? Батаа жавтийгаа хүртчихсэн байх шивдээ зайлуул. Ишшш зайлуул хөөрхий минь бүр сэтгэл нь хөдөлчиж. Чамайг сумогийн банди гэж бодсон байх л даа тэ? Нөгөө том бандаажий нь өмсөөд эмч дээрээ очиж үзүүлээч.

bataa123 (зочин)

хахаха зараа ахаа байя аа, бууж өгье

Давка (зочин)

эртээд ажлаасаа гараад явжийсан чинь Батаа 123 манай эмнэлэг рүү оржийсон үзүүлэхжийсиймуу?

Хэрлэн (зочин)

блогспот дээр нь үлдээчиж одоо гөү гөү дээр нь үлдээнээ... хахаха парррррррррррррррррррррр.....

Арслантай авдар (зочин)

Хужирстан айн хахаххаа

Давка (зочин)

Би дандаа ийм болчоодийн яахуу?

3apaa (зочин)

Батаа бууж өгхөөс өөрийг амжих уу? Давка чатлахгүй шөө!!! Хэрлэн балиартаарай!!! Хужигистан гээштээ Авдараа. Давка минь наад өвчин чинь бүр болохоо байжээ? Эсхүүл минийх үү?

secretwish (зочин)

ээ гөөлгий, эдгэсэн нь яамайдаа, чи нээрээ хүн шинжинэ гэж майррр юмаа, чамд нэг харагдчуул ууцан дээрх эрвээхэйн шивээсийг минь өөртэйгээ зохицоогүй энээ тэрээ гээд алж өхийм бнадоо ккк

3apaa (зочин)

Ууц харвал ухаан алдчихаад байдийн. Битгий ай.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)