Завьтай Зараа : Тэнэгтэл

Hello and welcome to beautiful Template.

Тэнэгтэл

Мөнгийг яаж хайрлах ёстойгоо мэдэхгүй амьдралынхаа талыг өнгөрөөчихсөн хүнийг та юу гэж бодох вэ? Өөрөө өөрийгээ ойлгох гэж мөн ч удаан бэдэрч байгаа хүн олон байгаа биз.

Нилээд хэдэн жилийн өмнө болсон явдал...

Ойр зуурын хэрэглээнд хэрэглэх Монгол мөнгө дууссан эр нэг зуун доллар солиулах шаардлага гарч бидний нэрлэж заншсанаар Хүнсний 1-р дэлгүүрийн зүүнтэй хаяа залгах Хаан Банкны салбарлуу орсон юм.

Нилээд орой болсон байсан тул хамгаалагч нь гүйдэг төмөр хаалгаа дуртай дургүй онгойлгохдоо дээрэмчин тонуулчин харж байгаа харцаар угтлаа... "Мөнгө солиулах гэсийн?!?" гэвэл хар цагаан үгний солиогүй эрүүгээ яйжийлган дотогш орохыг зөвшөөрөх мэт зангахдаа их л том тус хүргэж байгаа хүн шиг ярвайлаа...
Олон нийтэд үйлчилдэг газрын ажилтнууд амьсгалын замын өвчнөөр өвчлөх магадлал өндөр учраас уу? аль эсхүүл дээрэмчинээс хамгаалах зориулалттайгийнх уу? зузаан шилээр заагласан ширээний цаана улаан хацартай, ажлын ганган хувцасандаа халтардсан гэмээр нилээд хов живэнд дуртай шинжтэй теллер бүсгүй өөр нэгэн хамт ажилладаг бололтой ижилхэн ажлын хувцасаар гангарсан жүмбэгэр уруулаа хүрэн улаан өнгөтэй аргуун будгаар будсан хүүхэнтэй нүдээ аяганаас нь унагаах шахам бүлтэлзүүлэн шивнэн ярилцах нь даян дэлхийн дулааралыг зогсоох гарцыг олсон мэт харагдах аж.

"Мин дөө энэ зуун доолрыг задлуулж тавийг нь Монгол мөнгөөр солиулаад үлдсэнийг нь доллараар нь авах гэсийн!?!"... хэмээн нөгөө зуун доллараа сарвайвал өнөөх теллер маань залууг хүн байгаа чинээ тоож харалгүй яриагаа үргэлжлүүлэхдээ нилээд их зантай, бардам байдал гаргахыг хичээн хиймэл дүр эсгэх нь өөрт нь тун зохимжгүй харагдаж байлаа.

Хальт эргэн мөнгөний шүүгээндээ мань эрийн өгсөн мөнгийг хийж тавин доллар зөрүүлж аваад залуугийн урд чулуудлаа... Өөр нэг шүүгээнээс Монгол мөнгө нэг боодлыг аван баглааг нь урт хумсаараа зад татан шажигнатал нь тоолохыг нь харж зогстол авах мөнгөнөөс нь нилээд хол даваад явчихлаа... Зуун долларт таарах Монгол мөнгийг залуугийн урд тавиад нөгөө Дэлхийн дулаарлын тухай чухал яриагаа үргэлжлүүлэв...

Залуу тооллоо... Мань эр алдаагүй байлаа. Илүү өгчихөж... Эсхүүл өөрийнхээ мөнгийг эндээс тоолоод авчих гэсэн юм болов уу? Үгүй ээ... Залуу байдалд орчихоод юу хийхээ мэдэхгүй жаахан тээнэгэлзсэний эцэст нөгөө охинд хандан "Мин дөө дахиад нэг тоолдоо?!?" гэтэл яриаг нь тасалсанд ихэд дургүйцсэн бололтой хялалзан гараас нь мөнгөө шүүрч аваад их ууртайгаар хурдтай тоолж байхдаа мөнгөө урчих шахна... "Бүрэн л байшт!!!..." хэмээхдээ тун ч айхтар дошгин нүдээр хялалзав. Залуугийн ард хүн хоолой засахыг сонсоод эргэж харвал нөгөө эрүүгээрээ ярьдаг хамгаалагч энгэртээ гараа зөрүүлчихсэн хэзээ мөдгүй залхаан цээрлүүлэхэд бэлэн гэсэн утгат нүдээр цоо ширтэнэ.
Учрыг тайлбарлан илүү мөнгө өгсөнийг нь ойлгуулбал дошгин Дарь Эхийн царай час улайж түрүүний бардам дүр төрх нь салхинд хийсэх мэт алга болж жарвайтал будсан бүлтгэр нүдний нь гал алга болсон байх нь хоол горьдсон гөлөгний нүдийг санагдуулав. Амандаа нэг юм бувтнах нь "уучлаарай, баярлалаа ахаа" гэж байгаа бололтой юм.

Мань залууг Банкнаас гараад алхаж байхад дотор байдаг хоёр хүн нь хоорондоо маргалдаж байна.
-"Тэнэг хог!!! Илүү өгсөн мөнгийг нь чимээгүй аваад гарчихсан бол зөндөө мөнгөтэй болоод бурзайчихсан хэдэн муу уудаг найзуудыгаа хамт суучих боломжтой байсан шүү дээ!!! аль эсхүүл мөнгө үрэхийг хүсэж байсан өөр юунд ч зарцуулчих боломжтой байхаддаа!!!..." хэмээхэд
-"Нэг хүнийг хүнд байдлаас аварч, том сургамж хайрлах гэдэг чинь хэдэн халтар төгрөгөөр худалдаж авч чадахгүй том зүйл шүү дээ" гэж хариу барьж байх юм.

Залууд олдсон тэр илүү мөнгийг өөртөө үлдээх нь мөнгийг хайрлах арга зам мөн үү үгүй юу?
start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
навч (зочин)

буцааж өгсөн нь дээрээ... хүн хэлэхээс нааш гэж. хэлж байж л тэнэг юмнуудад ойлгуулна шд. Муу тал нь дийлээд аваад явчихсан бол... сэтгэл тайван унтаж ч чадахгүй байх аа.

навч (зочин)

зарим байгууллагууд үйлчилгээнийхээ ажилтныг ямар шалгуураар сонгож авдагийг ойлгодоггүй юм... бид гуйж үйлчлүүлээд байгаа ч билүү гэж бодогддог шүү...

zurh (зочин)

bi baisan bol awchihaad ug duugui garaad yawchinaa.harin namaig tooj hun gej haritsaad iim aldaa gargasan bol heleed butsaaj uguh baisan.Mungiig hairlah bish hairtai humuus, durtai zuildee zartsuulj chadwal neg yosondoo hair bolno baih gej bodjino.herew mungiig hairlah yostoi bol shude 75

tsoomo (зочин)

өгсөн нь зөвөө хөөрхий тэр хүүхэн цалингаасаа төлнө бас арга хэмжээ авхуулна тэгээд биеээ үнэлэж эхэлнэ хэхэх

Gtulga (зочин)

Би ч ёстой мөнгийг хайрлаж чаддаггүй дандаа гашрааж явдаг хүн байгаан. Мөнгийг хэрхэн хайрлаж халамжилж хураан хуримтлуулахгэдэг чинь миний хувьд аягүй том проблем...

Pearle Deppsu (зочин)

Та зүгээр тэр уудаг найзуудыгаа нэрлэээ хэхэхэ

barbie (зочин)

Буцаагаад өгсөн чинь болсон байна шдээ.Юмны наадах цаадахыг ойлгодгүй бацаан байхдаа би хэсэг үйлчилгээний ажилтан байсын.Олон удаа эвгүй байдалд оржийсон санаанд орчлоо хахаха.Мөнгийг үрж суржийж дараа нь хадгалж сурдаг байхоо.

3apaa (зочин)

Навчаагийн зөв шүү. Дараа нь сэтгэлийн зовлон. Зүрхийн ч зөв юм шиг... Би ер нь өөрийн гэсэн бодолгүй донгио байна уу гсн :P Мөнгийг яаж хайрлах ёстойг мэдэхгүй байх нь мөнгөгүй байхын үндэс. Цоомоо айхтар алсыг нь харж байна шүү. Жи бид хоёр яг ижил асуудалд дээрэлхүүлж явдаг бололтой. Дэвсү хэнийг хэлүүлэх гээл байна? Ха ха хэзээ цэргийн хүн чинь нууцаа задалж байсын.

SUNshine (зочин)

зөв л тэнэгтэл байна шдэ Зараа агаа сайна байна шдэ тэр нөгөө охины хувьд ямар сайн хүн бэ гээд жигтэйхэн их баярласан байлгүй дээ. Харин харилцааны соёл хаа сайгүй л дутмаг байна дөө. Мөнгөтэй болхоороо мөнгөө үнсдэг гэж байгаа шдэ зарим хүмүүс, мөнгийг тэгтлээ хайрладаг улс байна шүү дээ.

3apaa (зочин)

Барбид мөнгө яаж үрдэгийг үзүүлээд өгч болно шүү. Би бол маш сайн багш.

3apaa (зочин)

Саншайн минь мөнгө байна уу? Жаахан үнсээдхий.

E Ma (зочин)

Мөнгий нь аваад явцан бол дүрс чинь камерт бичигдцэн хотоор баахан эрэн сурвалжлагдах байж дээ хэхэ :D

3apaa (зочин)

Хэ хэ тэгэх магадлалтай шүү.

AntiDotE (зочин)

эрхэм ноёнтны бичсэнээс дүрслэн бодох ахуйд, тэрхүү ухаан богино бүсгүй сургамж авсан эсэх нь тун чиг эргэлзээтэй санагдах юм. харин ч өрөнд орохын цагт хар толгойныхоо үсийг үгтээн байж, ухаарч болзошгүй гэж бодогдох юм.

itsme (зочин)

хахаха дүрслэн бичих гэж өнгөтөөр нь кану яриа хаячихымаа. Тэр Хаан банкныхан чинь нээрээ жоохон мулгуудуу юм шиг санагдсышд. би нэг орсон чинь хөдөлгөөний нь удаашруулцан кинон дундуур орчих шиг л санагдаад. яарч явсныг ч хэлэхүү очоод тагнай руу нь тав өшиглөмөөр санагдсышд хаха

yagtiimee (зочин)

Нэг алдсан хүн дахиж алдахгүй л хичээдэг юм да. Дараа нь нэг сарын цалин байтугай, нэг жилийнхээ цалинг хүнд илүү тоолж өгөөд алдвал яана. Мөсөн дээр мөнгөн аяга тэр юу вэ гэнгүүт олз гээд аваад явчихна. Яадгийн шаал тоохгүй

yagtiimee (зочин)

Энүүхэндээ гэхэд банкны теллэр таньд илүү мөнгө өгсөн бол тэрийг нь авлаа гээд гэмт хэрэгтэн болохгүй. Иргэний хуульд зааснаас гээгдэл хөрөнгө олсон учраас нийт үнийн дүнгийн 10 хувийг шагнал болгож авах эрхтэй байдаг

Maral (зочин)

aldsan hun dahij aldahguig hicheedeg gej unenshd, avchihgui yasiin :)

secretwish (зочин)

гаргасан занг нь бодохоор өгмөөргүй байвч бичас буцааж өгнөө, өрөнд орох аймаар байдын, Зараа агаа зөв зүйл хийжээ, ингэх хүн ховор шүү

3apaa (зочин)

Антидот минь би гэж бас их заяагүй санаа зовомтгой гар байгаа юм бас. Авчуул тэгээл дараа нь санаа зовоод тэнэг хүүхнийг өрөвдөж этэр тэнэгтэж өгнө л дөө. Тэрнийхээ оронд өгчихсөн нь дээр. Ицми эр хүн байсан бол зандалчин байх байсан тул энэ дэлхий дээр Осама л хүн амьтан алаад явж байг гээд чамайг эмэгтэй болгосон гэж бодогдож байна. Тагнайруу өшиглөх гэнэ үү? Ер нь Хаан банк үйлчилгээ их муутай л даа зайлуул. Хэд гурван хөдөөнийхөнд үйлчилдэг болохоор тэр биз. Ягтиймээ минь би хууль мууль мэдэхгүй шахуу. Мэдлээ гээд тавин мянган төгрөгийн 10 хувь гэхээр тэ? хэ хэ... Маралаа дараа тиймэрхүү юм тохиолдвол чамайг дуудаж туслуулна шүү. Нуудгай их сайхан сэтгэлтэй бүсгүй шүү.

bumbaak (зочин)

itsme-giin heldeg ch unen shuu hehe, neeree itsme chni emegtei bsimuu. bi yagaad eregtei gej bodood bdag bsin boloo :P

kaki (зочин)

Avaal garchihgui kk... Daraa n demii l chalchij gej bodiishd kk... Udaan humuusiig harhaar buur uur hureed bdiin... Buur chireed guichmeer sanagdaad... kk

LoveLove (зочин)

Өө тиймэрхүү тохиолдол зөндөө л байдышд микрод суугаад 5000 төгрөг өгсөн чинь 9800 төгрөг хариулаад өгч л байсан. Би бол авч л орхино хариуцлагатай ажил хийж байж хохьчийшд

reDDDD (зочин)

hehe ter ah arai l ih hair gargajee za boddoo hunii setgel iim ndag yum chinii urid neg nohor yabna karmaanaasaa 100 . 500 za bolig 1000 togrog gzar unagaalaa tegeed chi tuuniig huue ta yumaa unagaachihlaa geed l avaad ogno getel ter hun chini 20000 za bolie 10000 tog unagaajee chi huue ta yum aa unagaachihlaa geed l bas l avaad ogoh uu bi bol ugui ee yadiin sda amidraldaa bi j bas mongoo geej l bsan tegeed avna hun gdg iim bdag bhaa ntr zoooz medehgui ee ter heden haltar togrogoor bi yu hiihuu geed l avaad ogoh nadaas buyantai hun ch bgaa l bh

Dragon Fly (зочин)

Хэн нэгний хаясан юм хэн нэгэнд нь олз бөөн баяр. Би лав харамсдаггүй ээ хэн нэгэн олоод баярлана биз. Авах л хэрэгтэй илүү авч ч байсан илүү өгч ч байсан. Үндсэндээ баланс нь тэнцдэг юм билээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)